Зохиолч Ц.Түмэнбаярын “Өлзий ерөөлтэй нутаг минь” хэмээх дууны шүлгээр Дундговь аймгийн сүлд дууг бүтээхээр болжээ. Шүлгэнд ая тааруулах уралдааныг хөгжмийн зохиолч, ая зохиогчдын дунд зарлаад байгаа юм байна. Уралдаанд ирэх бүтээлүүдийг шалгаруулан нэгээс гуравдугаар байр эзлүүлэх бөгөөд эхний байр 800 мянга, 2-р байр 600 мянга, 3-р байрны бүтээлд 400 мянган төгрөгийн шагнал өгөх ажээ.
Advertisement