Харцага Л.Пүрэвжав түрүүллээ

МҮБХ-ноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанөчигдөр “Бөхийн өргөө“-нд боллоо. Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Д.Баасандорж нарын хүчит 128 бөх хүч үзсэн уг барилдаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн бөх, улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Хатант интернэшнл” компанийн бөх, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Ноёд группийн бөх, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, “Сүлд спорт хорооны бөх, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шалгарсан байна. Начин цолны хүндэтгэлийн барилдааныг тухайн жилд начин цол хүртсэн бөхчүүд хамтран зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жил шинээр улсын начин цол хүртсэн улсын начин Т.Санчир, Ч.Баянмөнх, Б.Заяамандах нарын бөхчүүд уг барилдааныг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллажээ.

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.