Дундговь аймгийн олонх сум энэ зун гантай байжээ. Иймд малчдыг хөрш аймгийн нутгаар отор нүүдэл хийлгэхээр болсон байна. Хадлан тэжээл бэлтгэх ажил хөдөө орон нутагт ид өрнөж буй ч тус аймгийн тухайд хадлан хадах өвсөөр ч тааруу байгаа аж. Өвөл хүндэрч болзошгүй хэмээн малчдын сэтгэл эмзэглэж суугаа гэнэ. Аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Сайнцагаан суманд зуншлага ногооны гарц арай гайгүй байсан тул дээрх сумдын нутаг малын хөлд дарагджээ. Тус аймгийн удирдлагууд хөрш аймгийнхаа удирдлагуудтай хэлэлцэж хадлан бэлтгэх арга хэмжээ авахаар болсон байна.
Б.Ганаа