Дэрэн сумынхан цуглаж наадамлана

By dundgovi

Айраг, найраг, аялгуут дуугаараа алдартай Дундговь аймгийн Дэрэн сумынхан ирэх ням гарагт хуран чуулах гэж байна. Их дуучин Н.Норовбанзадын нутгийнхан энэ намар “Дэрэнгийн соёл урлагийн өдрүүд”-ээ нийслэлд зохион байгуулж, нээлтээ “Дэрэн аялгуу” дуун цэнгүүнээр эхлэх ажээ.

Энэ өдөр Дэрэнгийнхэн МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Дэрэн аялгуу” урлагийн тоглолтоо өргөн барьж, “Дэрэн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, “Дэрэн дэмбээ” наадамд оролцох юм байна. “Дэрэнгийн хар азарга” хэмээн алдаршсан яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Чимиддорж тэргүүтэй яруу найрагчид, СГЗ Б.Ганбат тэргүүтэй хөгжмийн зохиолчид, “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа нарын Дэрэнгийн уран бүтээлчид “Дэрэн аялгуу”-нд магнайлан гарч ая дуугаа өргөхөөс гадна МУГЖ Д.Энхзул, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, дуучин Р.Дэлгэрмаа зэрэг уран бүтээлчид оролцох ажээ.

Leave a Reply