Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсны нэрэмжит “Их газрын чулуу” яруу найргийн наадам энэ сарын 15, 16-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Наадамд шилдэг 25 найрагч оролцсоноос яруу найрагч Д.Урианхай түрүүлж, залуу яруу найрагч Т.Зөнбилиг хоёрдугаар байрт шалгарчээ. Харин удаах байрт Монголын зохиолчдийн эвлэлийн шагналт яруу найрагч А.Лхагва шалгарсан бол шагналт байрт залуу яруу найрагч П.Нямлхагва, Дундговийн найрагч Г.Бадам нар орсон байна.