Archive for January, 2009

Bagsh nariin bayar

January 7, 2009

Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд Монголын багш нарын баярыг угтсан ажлуудаа зохион байгуулж байна. Багш нартаа “баярлалаа” гэж хэлэх алтан боломж байна шүү.

“Эрдмийн Далай” цогцолбор сургуулийн хувьд 2009 онд 65 жилийн ойн жил болох тул ойгоо угтан нэлээд олон ажил төлөвлөөд байгаа бөгөөд оны эхнээс эрчимтэйгээр хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна.

Дашрамд дурьдахад 2004 онд болсон тус сургуулийн 60 жилийн ойд зориулж аймгийн оюутан залуучуудын холбоо НОМИН ТАЛСТ хамтлагийн бүрэн тоглолтыг аймгийн төв талбайд зохион байгуулж байсан билээ.

Musnii bayar bolno

January 7, 2009

2009 оны 1 дүгээр сар 10-ны өдөр Дундговь аймгийн ЗДТГ-ын санаачлагаар мөсний баяр Мандалговь хотноо зохион байгуулагдах гэж байна.

DUNDGOVI new year

January 6, 2009

Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны ёслолын Их Танхимд “МӨНГӨН УГАЛЗ” сүлд модны наадмаа хийлээ. Сүлд модны наадамд тус аймгаас Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа урлаг, спорт, төр засаг, хувийн хэвшилд ажиллаж буй бараг бүхий л хүмүүсийн төлөөлөл ирсэн байв.

 

2008 онд Дундговь аймгаас 1 ардын багш, 10 гавьяат цолтон төрсөн амжилттай байсан. Эдгээр алдартнууд болон бусад амжилт гаргасан хүмүүсээ нутгийн зөвлөл шагнан урамшуулсан юм. Түүнчлэн оны онцлох хүнээр МОН-УРАН компанийн ерөнхий захирал Б.Наранхүү тодорлоо.

 

Сүлд модны наадам 19 цагт эхэлж 00 цаг хүртэл үргэлжилсээр  л байв. Сүлд модны наадмыг яруу найрагч н.Баянмөнх хөтөлж, өвлийн өвгөнөөр гавъат жүжигчин н.Жаргалсайхан оролцов. Нутгийн зөвлөлийн дарга н.Ганхүү сүлд модны наадмыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулна гэж байлаа.

Zumberellham zuvluh TAZ-iin darga bolloo

January 6, 2009

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөлийн дарга, Дундговь хөгжлийн ассоциацийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхам УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдлоо.

Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

DUNDGOVI NEWS-ийн хамт олон