Орон нутгийн театруудын дунд зохион байгуулагдсан “Сонгодог жүжиг- 2008” уралдаанд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрынхан “БЭРД“ жүжгээрээ тэргүүн байрыг эзлэв. Тэд 2006 онд мөн “Гэгээн Муза” улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байсан билээ. Гэгээн Музад шагнал авсан жүжигчид Дундговь хөгжлийн ассоциацийн дэмжлэгтэйгээр 2006 онд Бээжин хотод 7 хоног амарч байсан билээ. 2008 онд мөн 21 хүн аймгаас Бээжин хотод амраад иржээ.
Archive for November, 2008
Dundgoviin teatriinhan dahiad manlailav
November 14, 2008aimgiin shine udirdlaguud todrov
November 14, 2008Дундговь аймгийн Засаг даргаар Шоотонгийн Төрбат улиран сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар н.Мөнгөнцоож сонгогдов. Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын орлогчоор Сандагийн Буджав томилогдов.
Haramsaltai medee
November 14, 20082008 оны 10 дугаар сард Дундговьчууд хоёр хайртай хүүгээ бурхны оронд үдлээ. Дундговь аймгийн уугуул, Дэд бүтцийн дэд сайд асан У.Уламбаяр өвчний уулмаас зуурдаар нас нөгчлөө. Дундговь аймгийн харьяат, Мандалговь хотын захирагч бөгөөд Сайнцагаан сумын засаг дарга н.Дашзэвэг мөн зуурдаар нас нөгчлөө.
Тэдний улс орон, аймаг орон нутагтаа хийж бүтээсэн бүхнийг Монголын болон Дундговь аймгийн ард түмэн бид мартахгүй. Тэдний хийж бүтээсэн бүхнийг үргэлжлүүлэх болно.